Монгол бүжгийн гайхамшиг
Монгол бүжгийн олон төрөл, онцлогийг илэрхийлсэн тоглолтууд.
Чикаго орчмын монгол бүжиг, уран бүтээл, соёлын холбоосыг нэгтгэсэн урлагийн орон зай.

MGL Precious Entertainment бүжгийн сургалтаар үйл ажиллагаагаа эхэлсэн. Өнөөдөр MGL Precious бүжгийн студи, MGL Precious эвент, «Монгол бүжгийн гайхамшиг» уралдаан гэсэн гурван чиглэлээр ажиллаж байна.
Бид уламжлалт өв соёлоо хадгалан өвлүүлж, орчин үеийн урлагийн арга техниктэй хослуулахыг зорьдог. Урлаг, энтертайнмэнтийн салбарт шинэлэг уран бүтээлчид болон шилдэг бүтээлүүдийг хөгжүүлэн дэмжинэ.
Бидний зорилго — уламжлалт өв соёлыг өвлүүлэн үлдээх, орчин үеийн урлагийн арга техниктэй хослуулан шинэлэг уран бүтээлчид, уран бүтээлийг бүтээн цогцлоох.
Манай суралцагчид, уран бүтээлчид соёлын баяр, тоглолт, олон улсын урлагийн наадмаар бүтээлээ үзэгчдэд хүргэдэг.
Монгол бүжгийн олон төрөл, онцлогийг илэрхийлсэн тоглолтууд.
Чикагогийн монголчуудтайгаа өв соёлоо хуваалцана.
«Уран Хэлхээ 2026» олон улсын урлагийн III наадмын Гран-при шагнал.